Хууль зүй, архивын тасаг

Тасгийн дүрмийг Энд дарж үзнэ үү. 

Нэг. Бүтэц зохион байгуулалт:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамжаар бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж Хууль зүй, архивын тасгийн дарга, Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн, Архивын арга зүйч, Архивч, Албан хэрэг хөтлөлт, түүний зохицуулалт хариуцсан ажилтан, Бичээч гэсэн 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна
Хоёр: Эрхэм зорилго: 
Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжийг дээдэлж, Засаг дарга, Тамгын газрын даргын эрх зүйн шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт хууль зүйн зөвлөгөө өгч, эрх зүйн сургалт, сурталчилгаа, хууль, тогтоомжийг тайлбарлан таниулах, Төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх ажлыг зохион байгуулахад оршино.
Гурав: Тасгийн чиг үүрэг:
Засаг даргын шийдвэрийг хууль зүйн үндэстэй гаргах талаар оновчтой, цаг үеэ олсон зөвлөгөө, мэдээллээр хангаж, дүүргийн удирдлага, Засаг дарга, Тамгын газар, хэлтэс, тасгийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, Дүүргийн Засаг даргын эрх, үүрэгтэй холбоотой хуулиудын хэрэгжилтийг хангах, дүүргийн хэмжээнд эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион байгуулах, төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг эрхлэх, байгууллагын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй.  
Дөрөв. Үйл ажиллагааны чиглэл:
  • Засаг дарга, түүний орлогч, Тамгын газар, хэлтсүүдийн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хууль зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, дүүргийн Засаг даргын эрх, үүрэгтэй холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах
  • Дүүргийн Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, эрх зүйн шинжтэй бусад баримт бичгийн төсөл боловсруулахад оролцож, боловсруулсан төсөл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан нийцүүлэх талаар санал өгөх
  • Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулж байгаа гэрээний төслийг хянаж, дугаар олгон, бүртгэлжүүлэх; 
  • Хууль тогтоомжийн лавлагааны санг баяжуулах, өөрчлөлт хөдөлгөөнийг нь тогтмол хийх, Монгол улсын хууль тогтоомж, Засаг даргын захирамжийн талаар байгууллага, иргэдэд лавлагаа өгч, сурталчлах
  • Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дүүргийн Засаг даргаас батлан гаргах дүрэм, журам, бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах, санал өгөх;
  • Хууль, шүүхийн байгууллагуудад шийдвэрлэгдэж байгаа дүүргийн удирдлагын шийдвэртэй холбоотой эрх зүйн маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох;
  • Шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шүүхийн шинжилгээний алба, мэргэжлийн хяналтын байгууллага болон хууль сахиулах бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах ажил зохион байгуулах.
  • Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж, хэлтэс, тасгийн зохион байгуулж буй эрх зүйн сургалт сурталчилгааны ажилд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх
  • Төрийн архивын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж, байгууллагын архивын ажилтныг мэргэжил арга зүйгээр хангах
  • Төрийн архивын баримтаас иргэд, байгууллагад ашиглуулах, лавлагаа, мэдээллийг өгөх
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль, тогтоомж, стандартыг хангуулах, арга зүйн зөвлөгөө мэдээллээр хангах
Хаяг:  УБ хот, ХУД-ийн 3 дугаар хороо,Чингисийн өргөн чөлөө 210136, 
Иргэдэд үйлчлэх төв байр, Засаг даргын Тамгын газар, 405, 502, 506, 508 тоот
Утас: 77771965-405, 502, 506, 608
Вэб:www.khanuul.mn 

ХУУЛЬ ЗҮЙ, АРХИВЫН ТАСАГ

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1050
12744
86192
4399566

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc