Хан-Уул
Тендерийн урилга

23 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд жирэмсэн болон эх хүүхдийн үзлэгийн кабинет худалдан авах

Огноо[1] : 2023.02.20
Тендер шалгаруулалтын нэр: 23 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд жирэмсэн болон эх хүүхдийн үзлэгийн кабинет худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202312008

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг 23 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд жирэмсэн болон эх хүүхдийн үзлэгийн кабинет худалдан авах ажлыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих:

“Байхгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, Утас: 7000-9011