ХАН-УУЛ ДУУРГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА
Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс нь албан ёсны статистикийн уйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар дүүргийн хэмжээнд эрхэлдэг төрийн захиргааны байгууллага юм.
Тус хэлтэс нь Хан-Уул дүүргийн эдийн засаг, хун ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага юм.
Эрхэм зорилго
Хан-Уул дүүргийн эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаарх шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, статистикийн үнэн бодит мэдээлэл, судалгаагаар нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд адил тэгш үйлчлэхэд оршино.
Статистикийн байгууллагын тогтолцоо
Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Хан-Уул дүүрэг 1992 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдан, Засаг даргын Тамгын газрын бүтцэд Статистикийн тасаг анх уйл ажиллагаагаа эхэлсэн. Статистикийн тухай Монгол Улсын хуулийг 1997 онд шинэчлэн баталснаар Статистикийн тасаг нь Засгийн газраас хараат бус бие даасан байгууллага болсон. 2004 онд “Статистикийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс болж зохион байгуулагдан ажиллаж байна. Хороонд статистикийн уйл ажиллагааг хорооны Засаг дарга эрхлэн гүйцэтгэж байна.
2024 оны байдлаар Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэст 5 албан хаагч ажиллаж байна.
Статистикийн хэлтэс нь Үндэсний Статистикийн хорооны болон Хан-Уул дүүргийн Засаг даргын удирдлага дор уйл ажиллагаагаа явуулж, ажлаа тайлагнадаг.
Статистикийн үйл ажиллагаа
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтэс нь дүүргийн Засаг даргын статистикийн талаарх бүрэн эрхийг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж, статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийн сан байгуулах, хадгалах зэрэг статистикийн үйл ажиллагааг явуулж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
Үйлчилгээний төрөл | Бүрдүүлэх материалын жагсаалт | Хариуцсан мэргэжилтэн | Утасны дугаар | И-мэйл хаяг |
Дүүргийн нийгэм, эдийн засгийн сар, улирал, жилийн танилцуулга | Танилцуулгыг http://ubstat.mn/Report – аас татан авч ашиглана уу. | Бүх мэргэжилтэн | 11 341136
11 343040 |
[email protected] |
Дүүргийн статистикийн эмхэтгэл, судалгаа, товхимол, нугалбар, инфографик мэдээлэл | Эмхэтгэл, судалгаа, нугалбар, http://ubstat.mn/Report,
http://statistic.khanuul.mn/report – аас татан авч ашиглана уу. |
Бүх мэргэжилтэн | 11 341136
11 343040 |
[email protected] |
Дүүргийн хүн ам, өрхийн мэдээлэл | Тоо, мэдээллийг
http://ubstat.mn/jobtables.aspx – аас татан авч ашиглана уу |
Хүн ам, өрхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн | 11 341136
11 343040 |
[email protected] |
Статистикийн бүх салбарын тоо, мэдээлэл | Тоо, мэдээллийг
http://www.1212.mn/ – аас татан авч ашиглана уу |
Бүх мэргэжилтэн | 11 341136
11 343040 |
[email protected] |
Статистикийн тооллого судалгааны үр дүн | Статистикийн тооллого судалгааны үр дүнг
http://www.1212.mn/ – аас татан авч ашиглана уу |
Бүх мэргэжилтэн | 11 341136
11 343040 |
[email protected] |
Албан ёсны болон захиргааны мэдээ гаргах маягт, заавар | Маягт, зааврыг
http://ubstat.mn/blanks.aspx – аас татан авч ашиглана уу
|
Бүх мэргэжилтэн | 11 341136
11 343040 |
[email protected] |
Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсийн талаарх мэдээлэл | Хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг
http://www.facebook.com/khanuul.statistik.3 – аас татан авч ашиглана уу |
Бүх мэргэжилтэн | 11 341136
11 343040 |
[email protected] |
Статистикийн бүх салбарын тоон мэдээлэл | –
|
Бүх мэргэжилтэн | 11 341136
11 343040 |
[email protected] |
Албан тушаал | Овог, нэр | Албан тушаал | Утасны жагсаалт | |
1 | Хэлтсийн дарга | О.Гэрэл | Хэлтсийн дарга | 11 344227 |
2 | Хүн ам, НЗҮ, ҮХХ, МШУ, УДҮ, Холбоо, Хо салбар хариуцсан ахлах мэргэжилтэн | Б.Тодмаа | Ахлах мэргэжилтэн | 11 343040
95973584 |
3 | ХАА, МЭ, ХО салбар хариуцсан мэргэжилтэн | Ц. Энх-Оюун | Мэргэжилтэн | 11 341136
99843859 |
5 | Барилга, ОСНАА, ХО салбар хариуцсан мэргэжилтэн | П. Бат-Эрдэнэ | Мэргэжилтэн | 11 341136
88023060 |
6 | Үнэ, СӨХ, ТББ, ЗБ, ЗГ, ХО салбар хариуцсан мэргэжилтэн | Ж. Энх-Амгалан | Мэргэжилтэн | 11 341136
99038289 |
Цахим хаяг: http://ubstat.mn/
Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/khanuul.statistik