ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС
ЗОРИЛГО
Иргэнд суурилсан төрийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, иргэний эрхийг хангах, төрийн ой санамжийг бүрдүүлэх, бэхжүүлэх, монгол улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэх оюуны өмчийн тогтолцоог улам бүр хөгжүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг хангах, мөн шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг монгол улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр болон монгол улсын хөгжлийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг жишигт хүргэхэд оршино.
ЗОРИЛТ:
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэний бүртгэлийн холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, иргэний бүртгэлийн үйл ажиллагааны нэгдсэн бодлого, төлөвлөлт явуулах, дүүргүүдийн бүртгэл мэдээллийн тасгуудыг ажлыг нэгтгэж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, ажлын уялдаа холбоог зохицуулахад оршино. улсын бүртгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бүртгэлийн үйлчилгээний менежментийн оновчтой тогтолцоог нэвтрүүлэх замаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улсын бүртгэлийн шат дамжлагыг багасгаж, үйлчилгээний журмыг ойлгомжтой тодорхой болгох, бүртгэлийн баримтыг иргэн бүрээр хувийн хэрэгжүүлэх, үнэн бодитой цахим санг үүсгэх, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг түлхүү ашиглах зорилт тавин ажиллаж байна.
ТАНИЛЦУУЛГА:
Тус хэлтэс нь дарга, хяналтын улсын байцаагч 2, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын ахлах бүртгэгч, иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгч, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын бүртгэгч 14, иргэний бүртгэлийн улсын бүртгэгч 20, хуулийн этгээдийн 8, мэдээллийн технологийн ажилтан, архивч 2, бичиг хэргийн эрхлэгч, нярав нийт 51 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж улсын бүртгэлийн ерөнхий хууль, иргэний хууль, иргэний бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох эрх зүйн акт дүрэм журмыг мөрдлөг болгон ажиллаж байна.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
- Монгол Улсын иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулах
- хаягийн нэгдсэн цахим санг эрхлэн хөтлөх
- Иргэн, эд хөрөнгийн болон анхан шатны бүртгэлийн ажиллагаанд хяналт шалгалт хийж арга зүйн зөвлөгөө өгөх
- Иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээ тайланг нэгтгэн гаргах
- Иргэний болон эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
- Иргэний болон эд хөрөнгийн бүртгэлийн ажилтай холбогдсон шаардлагатай асуудлаар хууль тогтоомж эрхийн акт, гарын авлагыг боловсронгуй болгоход санал дүгнэлт боловсруулж танилцуулах
- Бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон заавар, зөвлөмжийг боловсруулах иргэн эд хөрөнгийн бүртгэлийн ажилтан нарыг гарын авлага материалаар хангах
- Бүртгэлийн чиглэлээр иргэдэд сурталчилгаа хийх
- Иргэд байгууллагын санал хүсэлтийг хүлээн авах шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах.
Цахим хаяг —- https://www.facebook.com/HUDUBH