ЭРХЭМ ЗОРИЛТ
Хариуцлагатай, мэргэшсэн, нэгдмэл хамт олныг төлөвшүүлж, нийгмийн хэрэгцээ, тэгш байдлыг хангасан бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, ил тод байдлыг дээшлүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны стратегийн зорилго, зорилт
Засаг даргын Тамгын газрын орчны шинжилгээний үр дүнгээр Тамгын газар нь “Тогтворжилтын стратеги”-ийг баримтлах нь зүйтэй юм. Тогтворжилтын стратеги нь байгууллагын ерөнхий үйл ажиллагааны тогтворжилтод анхаарч, үйлчилгээний чанарыг сайжруулж, өсөж хөгжих, байр сууриа хадгалан төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, Тамгын газар нь тогтворжилтын стратегийн хүрээнд сул талаа бууруулж боломжийг нэмэгдүүлэх, давуу талдаа тулгуурлан эрсдэлд өртөхгүй байхаар зорилго, үйл ажиллагаагаа төлөвлөж ажиллах юм.
Иймд Тамгын газрын орчны шинжилгээний үр дүнг тус байгууллагын цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох үндэслэл болгов. Ингэхдээ Тамгын газрын мандатын хүрээнд стратегийн зорилгыг тодорхойлсон. Учир нь төрийн байгууллагын хувьд хуулиар олгогдсон чиг үүргээсээ давсан стратегийн зорилгыг тодорхойлсон тохиолдолд тухайн байгууллага уг стратегийн зорилгыг хэрэгжүүлэх боломжгүй юм. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023-2024 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд дараах стратегийн зорилгыг дэвшүүлэв. Үүнд:
Стратегийн зорилго 1: | Холбогдогч талуудын оролцоо, судалгаа, шинжилгээ, баримтад үндэслэсэн бодлого, шийдвэрийг боловсруулж, төлөвлөж хэвшинэ. |
Стратегийн зорилго 2: | Бодлого, шийдвэрийн үнэлгээний бие даасан, найдвартай байдлыг хангаж, хэрэглээг нэмэгдүүлнэ. |
Стратегийн зорилго 3: | Хяналт-шинжилгээний үр дүнд тулгуурлан бодлого, шийдвэрийн төлөвлөлт, зохицуулалтыг хийж хэвшинэ. |
Стратегийн зорилго 4: | Мэдээллийн ил тод, түргэн шуурхай түгээлтийг дэвшилтэт технологид суурилан шийдвэрлэнэ. |
Стратегийн зорилго 5: | Мэргэшсэн, туршлагатай, бүтээлч хандлагатай, хүний нөөцийг бүрдүүлнэ. |
Стратегийн зорилго 6: | Байгууллагын дотоод үйл ажиллагаа бүрэн уялдаатай болсон байна. |
Стратегийн зорилго 7: | Төрийн үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлнэ. |
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГ ҮҮРЭГ, ЗАХИРГААНЫ ЭРХ ХЭМЖЭЭНИЙ АНГИЛЛААР
№ | Чиг үүрэг | Захиргааны эрх хэмжээ | ||||||
Бодлого боловсруулах |
Зохицуулах |
Зохион байгуулах |
Санхүүжүүлэх | Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх |
Үйлчилгээ үзүүлэх |
Хяналт тавих | ||
А | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
1 | Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөж, хэрэгжүүлэх | |||||||
1.1 | Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх стратеги төлөвлөлт хийх | √ | √ | √ | √ | |||
2 | Засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах | |||||||
2.1 | Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх | √ | √ | |||||
2.2 | Засаг даргын үйл ажиллагаанд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх | √ | √ | |||||
2.3 | Засаг даргыг ажиллах нөхцөлөөр хангах | √ | √ | |||||
3 | Мэдээллээр хангах | |||||||
3.1 | Дүүргийн ИТХ, Засаг даргыг шаардлагатай мэдээллээр хангах | √ | √ | |||||
3.2 | Доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах | √ | √ | |||||
4 | Шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих | |||||||
4.1 | Хууль, тогтоомж, Засгийн газар, Хурал,Нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх | √ | ||||||
4.2 | Тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тооцох | √ | ||||||
5 | Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх | |||||||
5.1 | Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх | √ | √ | |||||
5.2 | Байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах | √ | √ | |||||
5.3 | Иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах | √ | √ | |||||
6 | Хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх | |||||||
6.1 | Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах | √ | √ | |||||
6.2 | Төрийн захиргааны ажилтныг мэргэшүүлэх | √ | √ | |||||
6.3 | Төрийн захиргааны ажилтны ажиллах нөхцөлийг бүрдүүлэх | √ | √ | |||||
6.4 | Төрийн захиргааны ажилтны нийгмийн баталгааг хангах | √ | √ | |||||
7 | Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвийн үйл ажиллагааг хангах | |||||||
7.1 | Дүүргийн ИТХурлын хэвийн үйл ажиллагааг ханган үйлчлэх | √ | ||||||
8 | Татварын мэдээллийг гаргаж өгөх | |||||||
8.1 | Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгөх | √ |