Хан-Уул
Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн X хорооны бүтээн байгуулалт, тохижилт 2021-2023

Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг товчоор иргэддээ хүргэж байна.

250 ХҮҮХДИЙН ОРТОЙ ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

10 дугаар хорооны 49 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, шинээр 250 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орно. Цэцэрлэг барих барилгын зураг төсөв боловсруулагдаж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орно.

30 АВТОМАШИНЫ БАГТААМЖТАЙ ЗОГСООЛ БАЙГУУЛЛАА

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 10 дугаар хорооны нийтийн 60/1, 60/2 дугаар байрны оршин суугчдын санал хүсэлтийн дагуу тус байрнуудын хойд талын талбайг шинээр тохижуулан, 30-40 автомашины зогсоол байгууллаа.

ШИНЭ ЗАМ ТАВИГДЛАА  

10 дугаар хороо Наадамчдын замаас Агапе эмнэлгийн баруун тал гэр хороолол дундуур Буянт-Ухаа цогцолбор сургууль хүртэлх 1км урт автозамыг дүүргийн хөрөнгөөр тавьж, тохижууллаа.

Өмнө нь шороон замтай явган болон автомашинаар зорчиход хүндрэлтэй байсан асуудлыг шуурхай шийдвэрлэн иргэнд ээлтэй орчинг бүрдүүллээ.

Мөн гэр хорооллын шороон замыг хусаж, автозамын зохист найрлага бүхий хайргаар тэгшилж сайжруулж, гэр хорооллын иргэд тав тухтай тохилог орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдлээ

ҮЕРИЙН ДАЛАН БАЙГУУЛЖ, ИРГЭДИЙН ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

10 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдийн санал хүсэлтийн дагуу дүүргийн төсвийн хөрөнгөөр борооны дараа ус ихээр тогтож айл өрх усанд автан, иргэд зорчих боломжгүй нөхцөл үүсдэг байршилд үерийн даланг байгуулж, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.

10 дугаар хорооны нийтийн 7 байрны фасад, дээвэр засварыг бүрэн хийж, оршин суугчид өвлийг өнөтэй давах нөхцөлийг бүрдүүллээ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны дээвэр хуучирч муудсан иргэдийн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байрнуудын дээврийг засаж, шинэчлэх ажил үе шаттай хэрэгжлээ. Тухайлбал 10 дугаар хороо нь 10.500 хүн амтай, 2476 өрхтэй. Байшин, гэр хороолол хосолсон хороо юм.

2022 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дулаан алдагдал ихтэй 10 дугаар хорооны 2, 60/1,61/1,61/2, 63,67 зэрэг нийт 7 байрыг дулаалж, фасад засварыг цогцоор нь хийж, тохижууллаа.

ҮЕРИЙН ДАЛАН БАЙГУУЛЖ, ИРГЭДИЙН ЦЭВЭР, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

10 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдийн санал хүсэлтийн дагуу дүүргийн төсвийн хөрөнгөөр борооны дараа ус ихээр тогтож айл өрх усанд автан, иргэд зорчих боломжгүй нөхцөл үүсдэг байршилд үерийн даланг байгуулж, иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.