Хан-Уул
Мэдээлэл

АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЖИЖИГ ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2 дах заалтыг үндэслэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Голомт банкны хооронд байгуулсан гэрээний дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх, ажлын байр бий болгоход зориулан олгож байгаа жижиг зээл авахаар  хүсэлт гарган, банкны шалгуурыг хангаад буй.

Иймд Хан-Уул дүүргийн 30 иргэн, аж ахуйн нэгжид тодорхойлолт гарган өгч,  одоогийн  байдлаар 11 иргэн аж ахуйн нэгж 180.000.000 төгрөгний зээл авч, 52 ажлын байр шинээр  бий болгоод байна.

Энэ зээлэнд хамрагдсанаар иргэн 10.000.000 хүртэл төгрөг, аж ахуйн нэгж 20.000.000 хүртэл  төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 0.7% хүүтэй /жилийн 8.4%/ авах боломжтой болж байгаа юм.