Хан-Уул
Мэдээлэл

ШИНЭЧЛЭГДСЭН ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ СУРТАЛЧЛАХ СУРГАЛТ БОЛЛОО


Шинэчлэгдсэн хог хаягдлын тухай хуулийг сурталчлах сургалт 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтанд Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар болон зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар идэвхитэй оролцлоо. Хог хаягдлын тухай хуулийг сурталчлах сургалт нь бодит жишээ дээр тайлбар өгч байсан нь ач холбогдолтой, анхаарал татсан сургалт боллоо.

Сургалтыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс амжилттай зохион байгуулж шинэчлэгдсэн хог хаягдлын тухай хуулийг сурталчлах хуудас болон гарын авлага тараалаа.