Хан-Уул
Мэдээлэл

ИРГЭДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 9-17 цагийн хооронд ХУД-ын Соёлын ордонд байрлах Хууль сурталчлах танхимд  зохион байгуулсан. Борхүү, Энхтуяа, Д.Идэрхангай, Золзаяа өмгөөлөгч нар  69 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Иргэд гэр бүл, хөдөлмөр, иргэний харилцаа болон тэтгэвэр тэтгэмж, зөрчлийн асуудлаар ихэвчлэн зөвлөгөө мэдээлэл авсан.

Зөвлөгөө авсан иргэдийг хорооны харьяаллаар харьцуулан үзэхэд 10,8,5,1, 9, 11-р хороод иргэдэд мэдээлэл сайн хүргэсэн байна.

ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ АВСАН ИРГЭДИЙГ ХОРООДООР ХАРЬЦУУЛАХАД

ИРГЭД ХААНААС МЭДЭЭЛЭЛ АВСАН ТАЛААР СУДЛАХАД

Иргэддээ мэдээлэл сайн хүргэх ажлыг зохион байгуулсан хорооны зохион байгуулагч, хорооны хэсгийн ахлагч нартаа баярлалаа

ХУУЛЬ ЗҮЙН ТАСАГ