Хан-Уул
Мэдээлэл

ҮНДЭСНИЙ БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ ИРГЭДЭЭС СУДАЛГАА АВЛАА

Монгол Улсын брэндийн зөвлөл нь Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах бодлогыг зохицуулах, төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулах, бодлогын хэрэгжилтэд үнэлэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэгтэй.

Иймд уг Үндэсний брэндийн зөвлөл нь   АНУ-ын “Эдэльман” компанитай хамтран Монгол Улсын брэндийг таниулах зорилгоор иргэдийн саналд тулгуурлан үндэсний брэнд гаргахаар төлөвлөгөөтэй ажиллаж буй.

Уг судалгааг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулж, дүүргийн 190 гаруй иргэд судалгаанд хамрагдаж санал бодлоо солилцлоо. Мөн иргэдэд баримтад кино үзүүлж, санал асуулга авлаа.