Хан-Уул
Мэдээлэл

ӨЛЗИЙТИЙН АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО ОНЦГОЙ КОМИССЫН АЛБАН ДААЛГАВАР ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАНА

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга , Улсын Ерөнхий Байцаагч болон , Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Даргын үүрэг даалгаврын дагуу ХУД дэх Өлзийтийн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо мал амьтан, тэдгээрийн түүхий эд, хууль бус ан , мод , жимс , хариулагагүй мал, байгалийн бүтээгдэхүүний хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ өдөр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, дүүргийн Онцгой Комиссын гишүүн Б. Алтантуяа улсын байцаагчдын хамт Онцгой Комиссын даргын албан даалгаврыг танилцуулж , авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны байцаагчиддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллалаа.