Олон Улсын Найрамдал зусланд 2017 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори зохион байгуулагдахтай холбогдуулан хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэгч Номадс хоспиталити үйлдвэрийн үйл ажиллагаанд холбогдох улсын /ахлах/ байцаагчид НМХГ-ын даргын баталсан 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02-01/159 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгдэж байна.
Хяналт шалгалтын явцад ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд харьяа дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хамруулах, хүнсний бүтээгдэхүүний урагш нэг шат, хойш нэг шат бүртгэл хөтлөлтийг сайжруулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс