Хан-Уул
Мэдээлэл

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан  таниулах, иргэд, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  дэмжлэг үзүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулиар хороодын хэсгийн ахлагч нарт 2017 оны 07 дугаар сарын 27-ний өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн багш В.Оюун-Эрдэнэ удирдан хүргэсэн.

Зөрчлийн ангилал, шинээр зөрчилд тооцогдох үйлдэл, гэмт хэргээс зөрчилд тооцогдсон үйлдэл, гэмт хэрэг зөрчлийн уялдаа, зарим зөрчлийн онцлог шинж гэсэн агуулгын хүрээнд  бодит жишээ дээр тайлбар өгч байсан нь ач холбогдолтой, анхаарал татсан сургалт боллоо.

Сургалтад 184 хэсгийн ахлагч оролцохоос 146 оролцож 14 чөлөөтэй байлаа.  Сургалтад идэвхтэй оролцсон хэсгийн ахлагч нартаа ажлын өндөр ажилт хүсье.