Хан-Уул
Мэдээлэл

ҮХСЭН ТАРВАГА ХАЯСАН БАЙСНЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭВ

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Буянт-Ухаа 2 хорооллын 1005 дугаар байрны 3-р орцны явган хүний зам дээр үхсэн тарвага хаясан байна гэсэн дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах байцаагч Р.Соронзонболд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Б.Эрбахит нар хяналт шалгалт хийв. Улмаар Зооноз судлалын үндэсний төвд дуудлага өгөн,  биологич эмч Н.Оюунбат-д хүлээлгэн өгч, ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.