2017 оны 08 дугаар сарын 02 ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Улсын Ерөнхий Прокурорын газрын сургалт судалгааны төвийн багш, судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд тус дүүргийн хяналтын байгууллагуудын байцаагч нарт сургалт хийлээ. Тус сургалтаар “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдлэг мэдээлэл өгөв.