Хан-Уул
Мэдээлэл

Үзэсгэлэнт Улаанбаатар 2017 өртөөт марафон олон улсын гүйлтийн  тэмцээн 2017 оны 08 дугаар сарын 13 ны өдөр зохион байгуулагдлаа.  Хан-Уул дүүргээс ахмад насны ангилалд Батсуурь ахлагчтай баг тамирчид 2 дугаар байр мөнгөн медаль, ахмад тамирчин Нэргүй тусгай байр эзэлсэн бол Гэр бүлийн ангилалд оролцсон Тэмүүжингийн гэр бүл 2 дугаар  байр  мөнгөн медаль хүртэж амжилттай оролцлоо.