Хан-Уул
Мэдээлэл

“ААВ ХҮҮГИЙН АМИН ХОЛБОО”

Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс “Аав хүүгийн амин холбоо” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээ Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа.


“Аав хүүгийн амин холбоо” арга хэмжээнд оролцсон нийт аав, хүү нарын дундах тэмцээнээс 10 дугаар хорооны аав Сундуйн Батмөнх нь хүү Мөнх-Өлзийгийн хамт 1-р байр эзэлж “Ачлалт буянт сайн аав” өргөмжлөл, үнэ бүхий зүйл”-ээр шагнууллаа.
Мөн “Аавдаа хэлэх миний сэтгэлийн үгс” зохион бичлэгийн уралдаанд тус хорооны 14 настай хүү Мөнхтуяагийн Гантогтох 1-р байр, 14 настай охин Отгонбаасангийн Энхзул 3-р байрт тус тус шалгарч Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан амжилттайгаар оролцлоо.