Хан-Уул
Мэдээлэл

ХӨШИГТИЙН ХӨНДИЙ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ АВТО ЗАМЫН ҮЙЛ ЯВЦТАЙ ХЯНАЛТ ХИЙЖ АЖИЛЛАА

Төв аймаг, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй Хөшигтийн хөндий-Улаанбаатар чиглэлийн 32,227 км хурдны авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга угсралтын ажлын явцтай дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хяналт хийж ажиллаа.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтэд туслан гүйцэтгэгч “Эрдэнэ зам” ХХК, “Мөнхтэтгэгч хүч” ХХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтаны төлөөллийг байлцуулан 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 09:00-10:00-ийн хооронд хяналт хийлээ.