Зорилго: Монгол үндэсний бичиг үсгээ дээдэлж үндэсний өв соёлоо сэргээн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын Үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Албан бус-насан туршийн боловсрол төвөөс “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН ГАЙХАМШИГ” сэдэвт Монгол бичгийн уран бичлэгийн уралдааныг Хан- Уул дүүргийн иргэдийн дунд зохион байгуулж байна.
Хаана: ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв
Хэзээ: 2017 оны 09 сарын 07-15-ны хооронд
Хамрах хүрээ: Хан-Уул дүүргийн иргэд / насны хязгааргүй/
Зохион байгуулагчид: Албан Бус -Насан туршийн боловсролын төв
“ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН ГАЙХАМШИГ” УРАЛДААНД ОРОЛЦОХ ЖУРАМ
Уралдаанд оролцогчид өөрийн бичсэн 2-3 бүтээлийг 2017 оны 09 сарын 7-14-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын Сургалт хариуцсан менежер болон багш нарт авчирч өгнө үү.
/Утас: 99268585, 99030489, 89933298,88098723/
Хан-Уул дүүргийн иргэн бүрийг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН ГАЙХАМШИГ” уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.
Шагнал урамшуулал:
1-р байр / өргөмжлөл, дурсгалын зүйл/
2-р байр / өргөмжлөл, дурсгалын зүйл/
3-р байр / өргөмжлөл, дурсгалын зүйл/
Чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг нь гайхан баясаж
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтму би
Билгүүн номч Бямбын Ринчен