Хан-Уул
Мэдээлэл

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТУУД ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА

Дүүргийн Засаг даргын 2017-2020-оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай амьдрал”, “ Эко дүүрэг –Ногоон хөгжил”,  “Эдийн засгийн хөгжил – Өрх бүрт” зорилтуудын  хүрээнд дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нар 5 чиглэлийн  үйл ажиллагаандаа тусган ажиллаж, мэргэжлийн чиг баримжаа  олгох сургалтууд зохион байгуулж байна.

Тус сургалтууд нь  үнэ төлбөргүй  , мэргэжлийн чадварлаг багш нар багшилж байгаа гэдгээрээ давуу талтай. Мөн энэхүү сургалт нь насны хязгааргүй суралцаж болно. Суралцах сонирхолтой дүүргийн иргэд Албан бус- Насан туршийн боловсролын төвд хандана уу.