Хууль зүйн туслалцааны өдөрлөгийг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгаас 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 10:00 -17:00 цагийн хооронд зохион байгууллаа.
Үүнд:
- Холбогдох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах,
- Хуульч, өмгөөлөгчид иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа
- Нотариат үнэ төлбөргүйгээр баримт бичиг гэрчлэх
- Төлбөрийн чадваргүй иргэдийг өмгөөлөгчтэй холбож өгөх
- Шинэ хуулиудын танилцуулга хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдлаа.
- Нийт 68 иргэд хамрагдсанаас хууль зүйн зөвлөгөө 48 иргэн, нотариатын үйлчилгээ 12 иргэн авсан байна.
Тус өдөрлөгийн цаашид
- 2017.09.19-нд 14-р хорооны Иргэний танхимд
- 2017.09.21-нд 13-р хорооны Иргэний танхимд
- 2017.09.28-нд дүүргийн Соёлын ордонд тус тус зохион байгуулна.