Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, Хан-Уул орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т хамрагдаж байгаа өрхийн 150 гаруй хүүхдэд зориулсан төрсөн өдрийн арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Буянт Ухаа цогцолбор сургуулийн Урлагийн зааланд зохион байгууллаа.
Төрсөн өдрийн арга хэмжээнд хамрагдсан хүүхдүүд Бонго, Можух, Мишээлийн тоглолт үзэж, үлгэрийн баатруудтай хамт зургаа авахуулан 1 өдрийг баяр хөөр дүүрэн өнгөрүүллээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.