Хан-Уул
Мэдээлэл

БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ, ТАЙЛАН БОЛОВСРУУЛАХ, ТАЙЛАГНАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын холбогдох мэргэжилтнүүдэд “Бодлогын баримт бичиг боловсруулах, санал өгөх, тайлагнах, арга зүй”, “Байгууллагын үйл ажиллагааны тайлан боловсруулах арга зүй” сэдэвт сургалт боллоо.

Төлөвлөсний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүүргийн хурлын танхимд Сангийн яамны мэргэжилтэн Мөнгөнцацрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэ-Оюун, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бадамжав нар хөтлөн явуулж, нийт 42 албан хаагч хамрагдлаа.