Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 197-р тогтоолын 5 дугаар хавсралтын 3 дугаар зүйлд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусламж, хөнгөлөлтийн материал бүрдүүлэхэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх”- ний хуулбар авдаг болсныг мэдэгдье.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх”-ийг авахдаа Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчлэх төв байрны 5-н давхарт 504 тоотоос Ш.Алтанхундага мэргэжилтнээс авна уу.
Үнэмлэх авахдаа дараахь материалыг бүрдүулнэ.
- Иргэний үнэмлэхний хуулбар
- ЭХМК-ын актын хуулбар
- Цээж зураг