Намрын налгар өдрүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ” зорилтын хүрээнд “ЭКО” дүүргийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдааны өдөрлөг ирэх амралтын өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болох гэж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй байнгын хамтын ажиллагаатай байдаг. Иймд дүүргийнхээ үйлдвэрлэгч нарынхаа үйл ажиллагааг дэмжих, бизнесийн амжилтыг ахиулахад олон талт ажлуудыг хамтран зохион байгуулдаг уламжлалаар зохион байгуулах гэж байгаа бөгөөд дүүргийн иргэд “Эко” дүүргийн шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд идэвхитэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд олон нийтэд танилцуулж сурталчилах, үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого ашгийг нэмэгдүүлж, улмаар төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулан, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх том түлхэц болох юм.
“Эко” дүүргийн шилдэг бүтээгдэхүүний өдөрлөг “Богд хаан” амралтын газрын урд талбайд 2017 оны 09 дүгээр сарын 23, 24-ны 09:00-17:00 цагын хооронд болно.
Өдөрлөг болох “Богд хаан” амралтын газар нь амралтын өдрүүдэд 300-400 авто машин байрлаж, ойролцоогоор 4000-5000 иргэн оролцох бүрэн боломжтой бөгөөд явган аялагчид та бүхэн аялалдаа гарч, алхахын өмнө Хан-Уул дүүргийн эко бүтээгдэхүүнтэй танилцаж үйлчилгээ авах боломж нээгдэж байна.
Эрүүл агаарт эко бүтээгдэхүүн сурталчилах өдөрлөгт иргэд, явган аялагчид та бүхнийг өргөнөөр ирж оролцоно уу.
Харилцах утас : 7000-7012