Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ” зорилтын хүрээнд дүүргийн шилдэг Эко бүтээгдэхүүнүүдийг танилцуулах өдөрлөг өнгөрөгч амралтын өдрүүдэд дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвтэй хамтран ажилладаг эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулж, орлого ашигаа нэмэгдүүлж иргэдэд Эко бүтээгдэхүүнээ таниулсан үр дүнтэй өдөрлөг болж өнгөрсөн юм.
“Эко” дүүргийн шилдэг бүтээгдэхүүний өдөрлөг “Богд хаан” амралтын газрын урд талбайд зохион байгуулагдсан бөгөөд амралтын өдрөөр ууланд ирсэн 500 гаруй явган аялагчид хамрагдлаа.
Энэхүү өдөрлөгөөр хүний эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой, дархлааг дэмжих, эрүүлжүүлэх үйлчилгээтэй гээд олон төрлийн эко бүтээгдэхүүнийг Хан-уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэрэглэгчиддээ танилцууллаа.