2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 хорооны Засаг дарга нарт, хэлтсийн үйл ажиллагаа, хэрэгжиж буй тогтоол журмын талаар танилцуулах хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын байрны чиг үүрэг, нийгмийн халамжийн чиглэлээр шинэчлэгдсэн хууль, журам, 197 дугаар тогтоолын хэрэгжилт, сайн дурын үйл ажиллагааны зорилгыг нэгтгэж, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж хэрэгжсэн болон хэрэгжигдэж буй хөтөлбөрүүдийн талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийв.
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга байгууллагын үйл ажиллагааны талаарх хэрэгжилт, танилцуулга, Хөдөлмөр, эрхлэлтийн албаны дарга төсөл хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлт, мэргэжил олгох сургалтын талаар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн шинэчлэгдсэн хууль тогтоомж журам хэрэгжилтийн талаар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн сайн дурын үйл ажиллагааны талаар, Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн Хүнс тэжээллийн эрхийн бичгийн олголт, өрхийн мэдээллийн нэгдсэн судалгааны талаар тус тус мэдээлэл өгч, харилцан ярилцлага хийснээр уулзалтыг үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.