Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЯВГАН АЯЛАЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит явган аялалын спортын VI их наадам 2017 оны 08 дугаар сарын 26 -ны өдөр Буянт ухаа спорт цогцолбор, Богд уулын жаргалантын ам гэсэн маршрутаар явагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд дүүргийн 13 хорооны 160 гаруй тамирчид өрсөлдсөнөөс 8 дугаар хорооны баг тамирчид нэгдүгээр байр, 9 дүгээр хорооны баг тамирчид хоёрдугаар байр, 6 дугаар хорооны баг тамирчид  гуравдугаар байрт тус тус шалгарч, 8 дугаар  хорооны баг  нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.