Хан-Уул
Мэдээлэл

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛЫГ ЗӨВШӨӨРСӨН БҮСЭД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН МАЛ БҮХИЙ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/592 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/137 тоот тушаал, дүүргийн Засаг даргын 2017 оны А/58, А/251 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малыг нүүлгэн шилжүүлэх” ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүүргийн 4, 5, 7, 8, 9, 10, 16 дугаар хороодын мал бүхий иргэдтэй 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын орлогч дарга Т.Түмэннаст, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Т.Мөнхтуяа, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гамшгийн ахлах, ахмад н.Соронзонболд, Хүнс, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, МХХ-ийн улсын байцаагч А.Золзаяа, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах дэслэгч Ш.Хоссайхан, Газрын албаны газар зохион байгуулагч н.Мөнхбаяр, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн н.Туяацэцэг болон харьяа хороодын Засаг нар мал бүхий 68 иргэнтэй уулзлаа.

Уулзалтаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан гарсан тогтоол, шийдвэрүүд, малчдын шилжин суурьших боломжтой газрын байршил, мал худалдан авах үнийн санал болон гарсан шийдвэрүүдийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар холбогдох газрууд мэдээлэл өгч, малчдын санал, бодлыг сонсож, асуултанд хариулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллалаа.