Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ой, “Эрүүл мэнд, боловсролын хяналтад – Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн нийт ажилтан, албан хаагчид тус дүүргийн 24 цагийн үйлчилгээтэй халамжийн 28 дугаар цэцэрлэгийн сургалтын орчин нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж шат дараалсан “Бүтээлч ажлууд”-ыг хийлээ. Үүнд:
1. Оны эхэнд тус цэцэрлэгийн хүүхдүүд 300 мянган төгрөгийн үнэ бүхий 10 нэр төрлийн эм, бэлдмэл хандивлан, витаминжуулалтын аян өрнүүлснээс гадна, эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээний хэрэгсэл, халууны шил, ороож боох материалаар эмийн санг баяжуулсан,
2.Хаврын тариалалтын үеэр тус цэцэрлэгийн гадна талбайд 30 ш мод бут суулгаж тарьж ургуулсан,
3. Өнөөдөр нэг ангийн сургалтын орчин нөхцлийг сайжруулах зорилгоор 16 нэр төрлийн үлгэрийн ном, дэвтэр, харандаа, өнгийн цаас, будаг, гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүн, 12 нэр төрлийн сэдэвт болон угсардаг, өрж эвлүүлэх, зөөлөн тоглоом наадгай, гадна тоглоомын талбайд 2 т элс, 2 т хайрга, “Кэй Эс Би” ХХК-наас 6 ш ширээ, 30 ш сандал зэрэг нийт 600 мянган төгрөгийн үнэ бүхий материаллаг зүйлсийг хамт олны зүгээс гардуулан өглөө.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.