Хан-Уул
Мэдээлэл

“АЯЛГУУНД МӨНХӨРСӨН ХАЙРЫН ӨДӨР”

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Албан бус-насан туршийн боловсролын төвийн багш нар гоо зүйн мэдрэмжийн агуулгын хүрээнд “Аялгуунд мөнхөрсөн хайр” өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг сургалтыг Урлагийн ажилчдын өдрийг тохиолдуулан эцэг эх багш гурвалсан холбоог сайжруулах зорилгоор  дүйцсэн хөтөлбөрийн сурагчид, эцэг эхчүүдийн дунд зохион явууллаа.

Өдөрлөгийн ач холбогдол нь байгууллагын үйл ажиллагааг танилцуулж ямар ямар дугуйланд хүүхдүүд нь хамрагдан суралцаж хэрхэн хөгжиж байгааг таниулан цаашид эцэг эх багш сурагчдын гурвалсан холбоон дээр хамтран олон олон үйл ажиллагаа явуулах эхлэл явдал боллоо. Сурагчид өөрсдийн сурсан зүйлээ эцэг эхдээ тайлагнан дуу хуур, инээд хөөрөөр дүүрэн дараа дараагийн амжилтын түүчээ болсон зорилгоо хуваалцсан эцэг эхчүүд, сурагчдад, багш нарт үр өгөөжтэй үйл ажиллагаа болж, нэг өдрийг эерэг, эвсэг сайхан өнгөрүүллээ.

Мөн эцэг эх, сурагчдын дунд хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж, сурагчид өөрсдийн эзэмшсэн авьяас чадвараа үзүүлж, эцэг эхчүүд өөрсдийн санал хүсэлтээ илэрхийллээ.