Хан-Уул
Мэдээлэл

БҮТЭЭЛ БҮХЭН – БИДНИЙ БАХАРХАЛ

Дүүргийн засаг  даргын 2017-2020-ны үйл ажиллагааны  хөтөлбөрийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” чиглэлээр  ХУД-ийн Албан бус- Насан туршийн боловсролын төв  нь  ажил хайж буй иргэдэд  мэргэжлийг чиг баримжаа олгох сургалтуудыг тогтмол явуулж байна.

Үүний нэг  бүтээл бүхэн бидний бахархал сэдэвтэй “Оёдол- эсгүүр”- ийн сургалт 2017 оны 10 дугаар сарын 02-нд ээлжит төгсөлтөө хийж. Хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж чадамжийн гэрчилгээгээ гардаж авлаа. Төгсөгчдын 90% нь ажилгүй 25-49-насны эмэгтэйчүүд монгол үндэсний дээл болон европ хувцас оёж сурч  өрх гэртээ  ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаадаа сэтгэл хангалуун  баяртай байсан.

Дараагийн сургалт 2017 оны 10 дугаар сарын 04-нд эхэлнэ. Ажил хайж буй иргэд идэвхитэй оролцоно уу.