Хан-уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ” зорилтын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр компьютерийн анхан, дунд, гүнзгий сургалтыг үнэ төлбөргүй, нас харгалзахгүй сургадаг.
Энэ удаагийн сургалтанд ХУД-ийн 7 дугаар хорооны ажилтан, албан хаагч, хэсгийн ахлагч нийт 14-н хүн компьютерийн мэдлэг чадвараа нэмэгдүүлэх, мэдээлэл технологийг ашиглан ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор амжилттай суралцаж төгслөө.
Суралцагсад компьютерийн үндэс, 10 хурууны бичих дадлага, Microsoft office word програм ашиглан бичиг баримт боловсруулах, хүснэгтэн мэдээлэл оруулах, засварлах, өнгө өгөх, график байгуулах зэрэг онол, дадлага хосолсон 58 цагийн сургалтыг зохион байгууллаа. Сургалт нь хэсгийн ахлагч нарын хэрэгцээнд тулгуурлан явагдсан ба түвшин тогтоолт, онол, дадлага, шалгалт, бүтээлийн үзэсгэлэн гаргаж сургалтыг үр дүнг тооцох “Иргэдийн оролцоог-Бид нэмэгдүүлнэ” тэмцээнийг зохион байгуулж, дараах байруудыг эзэллээ. Үүнд:
1-р байр Т. Мөнхцолмон
2-р байр Х. Пүрэвсүрэн
3-р байр Ц. Долгор нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйл дурсгав.
Төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж, ажилтан, албан хаагчдынхаа компьютерийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд хамтран, дэмжин ажилласан ХУД-ийн 7 дугаар хорооны баг хамт олонд ажлын амжилт хүслээ.