Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ой энэ жил тохиож байгаа. Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт өнөөдөр 20 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд “ТЭЦ III”, “ТЭЦ IV” ТӨХК-иар 2600 орчим хүн овоглож байна. Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд тус салбарын ажилчдын хүүхдүүдийг хамруулах цэцэрлэг нээлтээ хийлээ.
“Эрчим” цэцэрлэг нь 180 хүүхдийн багтаамжтай, 30 орчим ажилтан албан хаагчтай бөгөөд Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр “ТЭЦIII”, “ТЭЦ IV” ТӨХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулсан нь ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай ажил боллоо.
“Эрчим” цэцэрлэгийн нээлтэнд ЭХЯ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Баярмагнай, “ТЭЦ IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр, “ТЭЦ III” ТӨХК-ийн дэд захирал Д.Баянжаргал, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Тамгын газрын дарга Б.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт өнөөдөр 20 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд “ТЭЦIII”, “ТЭЦ IV” ТӨХК-иар 2600 орчим хүн овоглож байна.