“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.
Тавигдах шаардлага:
- 35 ба түүнээс дээш насны хөдөлмөрийн насны иргэн
- Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэн /гадаадаас сүүлийн 2 жилийн дотор ирсэн иргэн/
- Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл шаардлага хангасан байх
- Ажлын байр шинээр бий болгох, цаашид хадгалах боломжтой байх
- Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх
- Төсөл хэрэгжүүлэгч нь ажлын туршлага, ур чадвартай байх
- Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол давуу тал болно.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
- Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
- Аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө
- Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт, шаардлагатай бол эзэмшсэн мэргэжил, ур чадварыг тодорхойлох бичиг баримт
- Жич: : Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 35 ба түүнээс дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд-3.0 хүртэл сая төгрөг
- Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэн /гадаадаас сүүлийн 2 жилийн дотор ирсэн иргэн/-д 5.0 хүртэл сая төгрөг
Санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100 хувь эргэн төлнө.
Утас: 70134366