Хан-Уул
Мэдээлэл

ГОО САЙХНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020-оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай амьдрал”, “Эко дүүрэг –Ногоон хөгжил”,  “Эдийн засгийн хөгжил өрх бүрт” зорилтуудын  хүрээнд  Хөдөлмөр эрхлэлтийн  чиглэлээр  дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь  хорооны иргэдэд “Гоо сайхан- маникюрист”-ийн сургалтыг явууллаа. Сургалтын төгсөлтийн тайлангаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийсэн бөгөөд сургалт нь 120 цагийн модулиар явагдлаа.

Үүнд: Гар арчилгаа- хумсны бүтэц, хумсны хэлбэр засах, будах аргачлал, гелен будалт , арьс арчилгаа , нүүрний хэлбэр, массаж, будалтын техник, гоёлын болон үдшийн будалт зэргийг  зааж сургалаа.

Сургалтанд хамрагдсан төгсөгчид сурсан зүйлээрээ дадлага хийнэ “Чадамжийн  гэрчилгээ” –гээ  гардан авлаа.

Тус сургалтанд  20-35-насны ажил эрхлээгүй  залуучууд хамрагдаж төгслөө.