Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ГЭМТЭЛ, МЭС ЗАСЛЫН ТАСАГТАЙ БОЛЛОО


Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай болж өнөөдөр нээлтэй хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар , НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь тус дүүргийн 160 мянга орчим иргэнд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт 196 ортой юм. Жилд дунджаар 8600 иргэн хэвтэн эмчлүүлдэг байна.
Мэс заслын 25 ортой шинэ мэс заслын тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэд шуурхай үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм.

Мэс заслын тасаг нь 11 эмч, мэргэжилтэн, 19 нэр төрлийн 34 тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цаашид үйлчилгээгээ өргөжүүлж эмч боловсон хүчнээ сайжруулах тал дээр анхаарч, иргэдэд  шуурхай үйлчилгээ авах боломжийг улам хялбар болгоно хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн дарга Д.Бааст хэлсэн үгэндээ онцолсон юм.