Хан-Уул
Мэдээлэл

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭРГЭН ТӨЛӨГДӨХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГТ ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийг дуустал  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй байх
  • Тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх
  • Төсөл шаардлага хангасан байх
  • Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх
  • Төсөл хэрэгжүүлэгч нь ажлын  туршлага, ур чадвартай байх

 Бүрдүүлэх баримт бичиг:

  • Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
  • Төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын акт буюу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  • Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулсан байх
  • Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх

      Жич: Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 5.0 хүртэл сая төгрөг

            Санхүүгийн дэмжлэгийг 48 сарын дотор 100 хувь эргэн төлнө.

Холбогдох утас: 70134366