УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тойргийн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Сонгогдсон тойрог болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 600 гаруй ахмадууд хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирлээ.
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд “ Улс эх орныхоо төлөө хичээнгүйлэн зүтгэж, түүхэн цаг үеийн үүрэг хариуцлагыг бие сэтгэлдээ үүрч ирсэн, ажил амьдралын арвин их туршлагатай ахмадуудын маань гавъяа гэдэгт хэн ч маргахгүй бизээ. Та бүхэндээ ахмадын баярын мэндийг хүргье” хэмээлээ.
Баярын үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын дэд даргын зөвлөх О.Шаалуу, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Батсайхан, ИТХ-ын төлөөлөгч З.Пүрэв-Очир, ИТХ-ын төлөөлөгч О.Одончимэг, дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Г.Эрдэнэ-Мөнх болон бусад албаны хүмүүс оролцлоо.