Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 сарын 25 –ны өдрийн A/628 тоот захирамжийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам” болон амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийж, илэрсэн дутагдлыг арилгуулахаар Стандарт эрүүл ахуйн төлөв байдлыг хангаж ажиллах тухай зөвлөмж хүргүүлэн ажиллалаа.