Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ БАГШ НАРЫН БАЯРАА ӨРГӨН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар өргөн тэмдэглэн хүндэтгэл ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Хан-Уул дүүргийн Багш нарын баяр 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Хан-Уул чуулгын соёлын ордонд болж, сургууль цэцэрлэгийн 320 төлөөлөгч оролцлоо.

Баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд  ДИТХ-ын дарга Б.Цэрэн, НБГ-ын дарга Ж.Гантулга, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Дүүргийн засаг даргын орлогч А.Амартүвшин, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон хэлтэс албадын дарга нар оролцлоо.

Хүндэтгэлийн ёслолыг нээж дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн хэлсэн үгэндээ. Дэлхийн багш нарын болон Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан боловсролын салбарыг хөгжүүлж бэхжүүлэхэд өөрсдийн ухамсарт амьдрал, оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан ахмад багш нартаа, Нарт хорвоод байхгүй нандин сайхан албыг хашиж, ардын олон үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд зүтгэж байгаа ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй бүх багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, ажилчиддаа энэ ойн баярыг хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, урт удаан насыг, ажилд нь амжилт бүтээл, шинэ санаа, оргилуун их эрч хүчийг хүсэн ерөөж байна” хэмээлээ.

Засгийн газар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, НБГ, ДИТХ, Дүүргийн Засаг дарга, Боловсролын хэлтсийн шагналаар нийтдээ 280 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид шагнагдсан ба Дүүргийн багш нарын баярын үйл ажиллагаан дээр 54 багшид шагнал гардууллаа.

Буянт-Ухаа цогцолбор сургуулийн гадаад хэлний багш Жаргалын Зандандагва,  26-р сургуулийн захирал Очирваанийн Одонтуул, 41-р сургуулийн бага ангийн сургалтын менежер Магваны Батнасан, 15-р сургуулийн сургалтын менежер Пүрэвийн Мягмарчулуун, 243-р цэцэрлэгийн эрхлэгч Базарбизьяагийн Саранцэцэг, 18-р сургуулийн Монгол хэл цуран зохиолын багш Мягмарын Пүрэвсүрэн, 115-р сургуулийн бага ангийн багш Даваагийн Нарангэрэл, 75-р сургуулийн хөгжмийн багш Нямын Амаржаргал, 114-р сургуулийн бага ангийн багш Чулууны Нямцэрэн, 118-р сургуулийн биеийн тамирын багш Дамаагийн Бэхсайхан, 52-р сургуулийн бага ангийн багш Тайвангийн Энх-Оюун, 35-р цэцэрлэгийн бүлгийн багш Нямсүрэнгийн Чимэгцэцэг, 134-р цэцэрлэгийн бүлгийн багш Донгосийн Буянхишиг, 67-р цэцэрлэгийн бүлгийн багш Сүхээгийн Цолмон зэрэг багш нар Боловсролын салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа.

Мөн Эрдэнэс таван толгой ХХК-ийн захирлын шагналаар  32-р сургуулийн сургалтын менежер С.Наранзул, БУЦС-ийн  бага ангийн сургалтын менежер Т.Мягмарцэрэн, Хаан банкны  нэрэмжит шагналаар  41-р сургуулийн технологийн багш Л.Уранчимэг, 65-р цэцэрлэгийн хөгжмийн багш БТА, СТА Д. Алтансувд нар шагнагдлаа.

Багш,  удирдлагуудынхаа  нийгмийн  асуудлыг  шийдвэрлэх  зорилгоор “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”-ийн захиргаатай хамтран  ажиллаж 30 багшид хямдралтай үнээр нүүрс олгох эрхийн бичиг олгосон. Мөн 5 багшид мкв-ыг нь 1.298.000 төгрөгөөр орон сууц худалдан авах Эрхийн бичиг гардуулсан нь энэ жилийн багш нарын баярын онцлог болж өнгөрлөө. Баярын үйл ажиллагаа Багш нарын баярыг угтаж Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Залуу багш нарын Урлагийн наадам” зохион байгуулагдсан ба нэгдсэн Гала тоглолт болж, тэргүүлсэн баг хамт олны шагналаа.