Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохиогддог Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан 25 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 1-р шатны шалгаруулалт явагдах бөгөөд уралдаан нь 10 дугаар сарын 12-ны өдөр 13:00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдана.
Дүүргээс эхний 3 байранд шалгарсан найрал дууны хамтлаг 2 дугаар шатны шалгаруулалтад оролцох эрхтэй болно.