Нийслэлийн 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг угтаж Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас аваргаар шалгарсан багуудын дунд гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадал эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн Аврагч” уралдаант тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Уралдаан тэмцээнд нийслэлийн хүрээний ерөнхий боловсролын 8 сургуулийн 80 гаруй сурагчид оролцож Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 34 дүгээр сургийлийн Б.Оюунтөгс ахлагчтай “Хангарьд” өсвөрийн аврагч бүлэг 39.5 оноогоор хоёрдугаар байранд орж өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, үний бүхий зүйлсээр шагнагдлаа.