Хан-Уул
Мэдээлэл

“НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажил идэвхитэй хайж буй иргэдэд зориулж “ Ажлын байрны өдөрлөг”-ийг 2017 оны 10-р сарын 06 ны өдрийн 10.00-13.00 цагийн хооронд зохион байгууллаа.

Өдөрлөгт “МАК” ХХК, Оргил худалдааны төв, “Алтайн Хүдэр” ХХК, “ММСЖ” ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгж,  ажил идэвхтэй хайж буй 45 иргэн оролцож 11 иргэнийг ажил олгогч байгууллагууд судлаж шийдвэрлэхээр хүний нөөцөндөө бүртгэсэн.

Өдөрлөгт оролцогсдод “Хайрхан бүрд” ТББ-ын дэргэдэх сургалтын төвийн тэргүүн Р.Нямжав “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний харилцаа хандлагаа өөрчлөх нь” сэдвээр сургалт хийж,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр  зөвлөгөө мэдээлэл өглөө.