Хан-Уул
Мэдээлэл

“ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр” нь Иргэдийг хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ болон хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтанд хамруулж хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн, ажлын байранд дадлагажуулах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэдэг.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрт бэлтгэх сургалтыг ХУД-ийн 4, 5, 6, 7, 8-р хорооний нийт 60 гаруй ажилгүй болон ажил олоход хүндрэлтэй  иргэдийн дунд 3 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн дэг журам, аюулгүй ажиллагааны анхан шатны мэдлэг олгох, хувь хүний хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах гэсэн сэдвүүдээр сургалт явагдаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дээр ирсэн ажлын байрны захиалгыг танилцуулж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгч иргэд өөрийн сонирхсон сул чөлөөтэй ажлын байр нь дээр анкет бөглөн шууд ажилд зуучлагдан  орох боломж нээгдсэн үр дүнтэй сургалт арга хэмжээ болж өндөрлөлөө.