Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс дүүргийн Иргэдийн төөлөөлөгчдын хурлын төлөөлөгчид, хурлын ажлын албаныханд Улсын бүртгэлийн ажил үйлчилгээг танилцуулж, Улсын бүртгэгч нарын өдөр тутмын ажлыг хэрхэн зохион байгуулж, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэдэг, бүртгэлийн мэдээллийн сантай танилцах зэрэг мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “ХИШИГ ӨДӨР” арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 10 ны өдөр зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн үеэр ХУД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч нарыг 2 багт хуваарилж иргэний бүртгэлийн тасаг болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч нарын оронд 2-3 цагийн хугацаанд ажиллуулж бүртгэл тухай бүрийн онцлог, мэдээллийн сантай харилцах, бүрдүүлбэр, гэрчилгээ лавлагаа олгох дараалал зэрэг ажлуудтай танилцуулан иргэдэд бүртгэлийн үйлчилгээг хүргэж ажиллаа.