Засгын газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчилах, Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан “Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхэд Иргэдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Гамшигт нэгвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулах” гэсэн уриаг хэрэгжүүлж гамшгийн эрсдэлийг бууруулах ач холбогдлыг ажилтан албан хаагч, иргэд, хүүхэд, залууст таниулж, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Улаан Загалмайн хороо хамтран “Мишээл Экспо” төвийн Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төв дээр өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээний үеэр иргэдэд Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, Өөртөө болон бусдыг аврах, анхны тусламж, Аюулгүй амьдрах ухаан” сэдвээр иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх яриа таниулга хийж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг танилцуулж, Улаан загалмайн хорооноос “Амилуулах суурь тусламжийг үзүүлэх” зэрэг сурталчилгааны ажлуудыг тус тус зохион байгууллаа.
Онцгой байдлын хэлтсээс 24 албан хаагч, Улаан загалмайн хорооноос 10 ажилтан ажиллаж, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн төрийн 30 гаруй байгууллагын 80 ажилтан албан хаагч, үйлчлүүлэгч 480 иргэн, Мишээл барилгын материалын худалдааны төв, Мишээл тавилгын их дэлгүүр, Хайпермаркетын нийт 160 гаруй павилоны 310 ажилтан, 600 иргэнд гамшгаас хамгаалах сурталчилгаа явуулж давхардсан тоогоор 1270 иргэнийг хамрагдлаа.
Өдөрлөгөөр Онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчилан, 650 иргэнд аливаа гамшиг ослооос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэн аюулт үзэгдлийн холбогдолтой 10 нэр төрлийн 1900 ширхэг санамж, брошур, гарын авлагыг тараан ажиллалаа.
Мөн Гамшиг, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч байгууллага болон иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийт 5 байгууллагын галын аюулгүй байдлын дүгнэлтийг бичиж олгон, 2 байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хянаж заавар зөвлөгөө өглөө.