Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН “ИХ НҮҮДЭЛ” ТЭМЦЭЭН ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Нийслэлийн  378 жилийн  ойн хүрээнд Дүүргийн  Засаг даргын  Тамгын  газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг шатрын  спортоор хичээллүүлэн оюуны чадамжийг дээшлүүлэх  тоглох ур чадварыг  нээн илрүүлэх, ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Их нүүдэл” шатрын  тэмцээнийг  2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 41 дүгээр сургууль дээр зохион байгуулагдлаа.

Тэмцээнд төрийн  өмчийн Буянт-Ухаа, 10, 15, 18, 26, 32, 34, 41, 52, 59, 60, 75, 114, 115, 118 дугаар сургуулиуд,  төрийн  бус өмчийн Этүгэн  сургуулиин нийт 16 сургуулийн 386 сурагч оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс.

I байранд Б.Цэцэгмаа багштай 52 дугаар сургууль Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

II байранд С.Эрдэнэсүх багштай 115 дугаар сургууль

III байранд Х.Ганболд багштай 60 дугаар сургууль тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шалгарсан хүүхэд багачуудад медаль, гарын  бэлэг гардууллаа.