Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 12000 ШИРХЭГ МОД, БУТ, СӨӨГ ТАРИГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хан-Уул дүүрэг бүх нийтээр мод тарих үйлсд нэгдлээ.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Эко дүүрэг- Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн хавар 15000 ширхэг мод, бут сөөг  тарьсан.

Тэгвэл өнгөрсөн хавар тарьсан мод, бут, сөөгнийхөө ургалтыг явцыг харж, өөрсдийн тарьсан моднууддаа цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн хөл газрын ургамлыг нь устгах ажилд дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй оролцлоо.

Энэ өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дахин  12000 мод,бут, сөөг таригдаж ногоон орчинг бий болгох, нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.  


Бүх нийтээр мод тарих өдөрт Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадуудын албан хаагчид болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Хороод, СӨХ, Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Төрийн болон төрийн өмчид газруудын ажилтан албан хаагчид, иргэд бүрэн хамрагдлаа.