Монгол Улсын шадар сайдын баталсан 2016 оны 152 тоот төлөвлөгөө, МХЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/244 тоот удирдамжийн дагуу Хан-Уул дүүрэгт байрлах АПУ ХХК-ийн сүү, ус ундаа, архи пивоны үйлдвэрүүдэд нэгдсэн хяналт шалгалтыг дэд бүтэц, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөдөлмөрийн харилцааны хяналтын чиглэлээр хийж гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтын явцад сүүний үйлдвэрийн төвийн шугамын болон шүүсэн ундны усны чанар аюулгүй байдалд хяналт хийх зорилгоор ундны усны шинжилгээ авч МХЕГ-ын ХАБҮЛавлагаа лабораторид шинжилгээнд хамруулаад байна.